Олон улсын туршлага судлах сургалт, дадлагад 14 алба хаагч хамрагдаж байна

Олон улсын туршлага судлах сургалт, дадлагад 14 алба хаагч хамрагдаж байна

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2026-08-07
Нийтлэлийг
Cherrynews

БНСУ-ын Гёнги мужийн Галын албаны академиас зохион байгуулж байгаа “Гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах чадавхыг дээшлүүлэх, олон улсын туршлага судлах сургалт”-д Онцгой байдлын байгууллагын 14 алба хаагч хамрагдаж байна.

Гёнги мужийн Галын албаны академи нь 2014 оноос хойш гадаад улс орнуудын гал түймэр унтраах, гамшгаас хамгаалах салбарын мэргэжилтнүүдэд зориулсан олон улсын туршлага солилцох, мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрүүдийг тасралтгүй хэрэгжүүлж ирсэн туршлагатай юм.

Энэ удаагийн сургалтын хүрээнд алба хаагчид уснаас болон хот дотор эрэн хайх, аврах ажиллагаа, объектын гал түймэр унтраах дадлага сургуулилт хийж, өндөр барилга болон томоохон үйлдвэрийн гамшгийн менежментийн систем, удирдлагын төвүүдийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судалж байна.

 

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.