
COP17 хурлын үеэр зарим замыг хаана
Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэсний байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал 2026 оны наймдугаар сарын 17-ноос наймдугаар сарын 28-ны хооронд Улаанбаатар хотод болно.
Хурлын үеэр Нарны зам Өгөөмөр захын зүүн урд уулзвараас Нарантуул олон улсын худалдааны төвийн баруун урд уулзвар, Нарантуул олон улсын худалдааны төвийн баруун урд уулзвараас Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвар, Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвараас Зүүн жанжны уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг хязгаарлана.
Дээрх замыг наймдугаар сарын 17-ны өдрөөс наймдугаар сарын 28-ны өдрийг дуустал өглөөний 07:00 цагаас оройн 21:00 цагийн хооронд хязгаарлана.

Хуваалцах:
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!


