
Нэгдүгээр ангийн сурах бичгийг AI -аар хийсэн үү?

Сүүлийн жилүүдэд хүүхдүүдийн сурах бичгийн зураг, текст, агуулгад муу гэх үнэлгээг өгсөөр ирсэн. Цаг хугацаа өнгөрөх тусам байдал сайжрах бус, эсрэгээрээ дордсоор байгааг гурван хөлтэй хүүхдийн сурах бичиг дахин нотоллоо. Нэгдүгээр ангид элсэн орж, анхны сурах бичгээ арай ядан гар дээрээ авсан хүүхдүүд хяналтгүй, хүний оюун ухаанаар бүтээгдээгүй AI сурах бичгийг нэг жилийн туршид үзэх болж байна.
Хамгийн гол нь энэ алдааг хийсэн гол буруутан нь AI биш. Хиймэл оюунаар хийлгэсэн бол сайтар хянаж шалгах ёстой үүрэг нь ухамсарт хүмүүст байх ёстой. Гэвч тэд ажлаа хийгээгүй, нэгдүгээр ангийн хүүхдийн гарт очих хүртэл нь хэн ч анзаараагүйд гомдмоор байгаа юм
Манай боловсролын салбар, багш нар хүүхдүүдээс алдаагаа засаж сурахыг өдөр бүр шаарддаг. Тэгвэл энэ удаад томчууд бид өөрсдөөсөө эхлэх шаардлагатай боллоо. Гурван хөлтэй хүүхдийн зурагтай "Би сурагч боллоо" шинэ сурах бичгийг эргүүлэн татахыг шаардаж байна

Хуваалцах:
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!


