Б.Дашпүрэв: АИ-92 бензин 851 доллар болж өссөн учир Үнийн зөвлөл хуралдана

Б.Дашпүрэв: АИ-92 бензин 851 доллар болж өссөн учир Үнийн зөвлөл хуралдана

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2026-08-06
Нийтлэлийг
Cherrynews

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв “Замын-Үүд суманд 2000 тонн дизель түлш ирсэн удахгүй нийслэлд түгээлт хийнэ. ОХУ-аас 2026 оны наймдугаар сард оруулж ирэх газрын тосны бүтээгдэхүүнийг баталгаажуулсан.

800 ам.доллар байсан АИ-92 төрлийн бүтээгдэхүүн 851 ам.доллар болж ирж байна. Үүнтэй холбогдуулан үнийн зөвлөл хуралдана. Хятад, БНСУ зэрэг бусад улсаас импортлох бүтээгдэхүүний үнийг харгалзан үзнэ. Үүнээс өмнө нөөцийг бүрдүүлж, тасалдахгүй байх тал дээр анхаарна. Цаашид шатахууны хомсдолоос урьдчилсан сэргийлэхийн тулд боловсруулах үйлдвэрээ яаралтай ашиглалтад оруулах чиглэлд анхаарч ажиллана.

Үүний зэрэгцээ 2028 онд ашиглалтад оруулах Газрын тос боловсруулах үйлдвэрээ газрын тосоор хангах ажлыг хийнэ. Мөн шатахуун нөөцлөх савны багтаамжийг нэмэгдүүлнэ. Цаашид аялал жуулчлалын улиралд шатахууныг тасалдуулахгүй байх тал дээр ажлуудыг хийж байна. Шатахууны хэрэглээ огцом нэмэгдэх болон үнэ савласан тохиолдолд шатахууны нөөц тогтвортой байлгах тал дээр анхаарч ажиллаж байна” гэсэн юм.

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.