ГССҮТ:Баавгайд бариулсан иргэний биеийн байдал тогтворжсон

ГССҮТ:Баавгайд бариулсан иргэний биеийн байдал тогтворжсон

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2026-10-09
Нийтлэлийг
Cherrynews

Баавгайд бариулсан нэг иргэнийг Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэсэн гэж албаныхан мэдээлсэн. Тухайн иргэний биеийн байдлыг тодруулахад, "мэс заслын дараах байдлаар биеийн байдал тогтворжсон. Эмнэлгийн тусламж үйлчилгээг үргэлжлүүлэн үзүүлж, биеийн байдлыг улам сайжруулахын төлөө анхаарч ажиллаж байна" гэх мэдээллийг өглөө.

Эргэн сануулахад, тухайн иргэн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт 2026.10.07-ны шөнийн 01:00 цагийн үед "Баавгайд бариулсан" гэх оноштой хүргэгдэж ирсэн.

Гэмтлийн хувьд, толгойн хэсэгт том хэмжээний хуулагдсан шархтай, цөмрөлт цууралттай, цээж хэвлийн хэсэгт дарагдаж шахагдсан зовиуртай ирсэн.

Эмнэлгийн зүгээс мэс заслын болон шаардлагатай тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэн, биеийн байдлыг тогтворжуулах арга хэмжээг авсан гэдгийг мэдээлж байв.

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.