Б.Сэмжидмаа: Зөвшөөрлийн шинжтэй 103 бүртгэлээс нийслэлийн бизнес эрхлэгчдийг чөлөөллөө

Б.Сэмжидмаа: Зөвшөөрлийн шинжтэй 103 бүртгэлээс нийслэлийн бизнес эрхлэгчдийг чөлөөллөө

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2026-08-06
Нийтлэлийг
Cherrynews

НИТХ-ын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар НИТХ-ын 2025 оны 25/29 тоот тогтоолоор батлагдсан журмын зарим хэсгийг хүчингүй болголоо. 

Төрийн үйлчилгээний чанар хариуцсан зохицуулагч Б.Сэмжидмаа ““Чөлөөлье” аян нийслэлд ямар түвшинд явж байна, хаана гацаа үүсэж байна зэрэг асуудлыг судаллаа. Хуулиар зохицуулагдсан 40 зөвшөөрөл байдаг. Үүнээс гадна иргэдэд хүндрэл, давхардал үүсгэж буй 152 бүртгэл байгаагийн 103-аас нь чөлөөлж байна. Тогтоол өнөөдрөөс хэрэгжиж эхэлнэ. Хамгийн олон давтагдаж буй баримт бичиг нь галын аюулгүй байдлын дүгнэлт, хог тээврийн үндсэн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, орчны 50 метрийн талбайн зураглал байна. Бичиг баримтын бүрдэл нь бүртгэлийн үйл ажиллагааг зөвшөөрлийн шинж чанартай болгож байгаагаас хүндрэл үүсдэг. Тус давхардлаас нийслэлийн бизнес эрхлэгчдийг чөлөөлж байна” гэлээ

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.