СОP17-ын Ногоон бүсийн нээлтэд урьж байна

СОP17-ын Ногоон бүсийн нээлтэд урьж байна

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2026-08-17
Нийтлэлийг
Cherrynews

COP17-ын Ногоон бүс нь олон нийтэд нээлттэй, оролцоонд суурилсан талбар бөгөөд иргэд, хувийн хэвшил, иргэний нийгэм, залуучууд, эрдэм шинжилгээний байгууллагуудыг нэг дор холбож, байгаль орчны шийдэл, инновац, сайн туршлага, хамтын ажиллагааг олон нийтэд хүргэх зорилготой.

Нээлтийн арга хэмжээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, COP17-ыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир, Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад болон байгаль хамгаалагчдын төлөөлөл оролцоно.

Нээлтийн хүрээнд Морин хуурын найрал хөгжим, үндэсний дуу хөгжим, балетын уран бүтээл зэрэг соёл, урлагийн тусгай тоглолтууд толилуулна.

Ногоон бүсэд хүрэлцэн ирж, COP17-ын үйл ажиллагаанд оролцоорой.

ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ

АМЬДРАЛЫГ ТЭТГЭЕ

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.