Хэнтий аймгийн Биндэр суманд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна
2026 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс Хэнтий аймгийн Биндэр сумын ойн санд өрөөсгөл хүр эрвээхэйн өндгийг механик аргаар түүж устгах ажил эхэлжээ.
Ойн хөнөөлт шавжийн тархалтыг бууруулах, ойн санг хамгаалах хүрээнд 1,000 га талбайд 8 хүний бүрэлдэхүүнтэйгээр гүйцэтгэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 14 шуудай эрвээхэйн өндөг, холимог хаягдлыг түүж устгахаар цуглуулсан байна.
Орон нутгийн хяналтыг Хэнтий аймгийн Биндэр сумын ЗДТГ, Биндэр сум дундын ойн ангийн мэргэжилтэн, байгаль хамгаалагчид газар дээр нь хэрэгжүүлэн ажиллаж байна.

Хуваалцах:
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!


