СОР17: Ногоон бүс нээгдлээ

СОР17: Ногоон бүс нээгдлээ

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2026-08-18
Нийтлэлийг
Cherrynews

НҮБ-ийн цөлжилттэй тэмцэх тухай Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал өчигдөр албан ёсоор нээгдсэн. 

Өнөөдөр буюу хурлын хоёр дахь өдөр 10:00 цагаас олон нийтэд зориулсан Ногоон бүс нээлтээ хийлээ. COP17-ын Ногоон бүс нь олон нийтэд нээлттэй, оролцоонд суурилсан талбар бөгөөд иргэд, хувийн хэвшил, иргэний нийгэм, залуучууд, эрдэм шинжилгээний байгууллагуудыг нэг дор холбож, байгаль орчны шийдэл, инновац, сайн туршлага, хамтын ажиллагааг олон нийтэд хүргэх зорилготой юм.

Ногоон бүсэд ирэхдээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хойд хаалгаар нэвтэрч СОР17 иргэдийг хүлээн авах цэгээс зориулалтын гольф карт буюу жижиг цахилгаан машинд сууж очно. 

Нээлтийн хүрээнд Морин хуурын найрал хөгжим, үндэсний дуу хөгжим, балетын уран бүтээл зэрэг соёл, урлагийн тусгай тоглолтууд толилуулах юм. 

Ногоон бүс нь наймдугаар сарын 28-ныг хүртэл иргэдэд нээлттэй үргэлжлэх бөгөөд иргэний үнэмлэхээрээ нэвтрэх боломжтой. 

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.