Шатахууны мөнгө хожоорой гэсэн линкээр нэвтэрч ороод, 4.8 сая төгрөг залилуулжээ

Шатахууны мөнгө хожоорой гэсэн линкээр нэвтэрч ороод, 4.8 сая төгрөг залилуулжээ

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2026-09-06
Нийтлэлийг
Cherrynews

Цагдаагийн байгууллагад есдүгээр сарын 03-ны өдөр Дундговь аймгийн иргэн шатахуун зарцуулалтын талаарх асуултад хамрагдаад мөнгө хожоорой гэсэн зарын дагуу линкээр нэвтэрч ороод мөнгө залилуулсан гэх дуудлага бүртгэгджээ. Тухайн иргэн банкны нэвтрэх нэр, нууц үг, утсанд ирсэн зургаан оронтой код болох OTP кодоо өгч, данснаасаа 4.820.000 төгрөг алдагджээ. 

Иймд,

  • Шатахууны асуултад хамрагдаад шатахууны мөнгө хожоорой гэсэн зар холбоос дээр бүү дар;
  • Интернет банкны нэвтрэх нэр, нууц үг, нэг удаагийн баталгаажуулах код /OTP/-оо бусдад бүү өг;
  • Шатахуунтай холбоотой байгууллагын нэр, логотой байсан ч мэдээллийг албан ёсны хуудас, сувгаар заавал нягтал;
  • Сэжигтэй холбоосоор нэвтэрч мэдээллээ оруулсан бол нэн даруй цагдаагийн байгууллага, болон банкны байгууллагад мэдэгдэхийг цагдаагийн байгууллага сэрэмжлүүллээ.
Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.