
Доминиканы Жохейрри Мола дэлхийн гоо бүсгүйгээр шалгарчээ

73 дахь удаагийн Дэлхийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээн Вьетнам улсад явагдаж өндөрлөлөө. Бямба гарагт /2026.09.05/ тэмцээний финалын шалгаруулалт болж, Доминиканы оролцогч Жохейрри Мола дэлхийн гоо бүсгүйгээр шалгарсан байна. Испанийн Элизабет Рейнес хоёрдугаар байрт орсон бол Малайзын Таанусия Четти гуравт шалгарчээ.
Өнгөрсөн жилийн ялагч болох Тайландын Сучата Чуангсри Жохейррид титмийг зүүж өгсөн байна. Сучата 2025 оны тавдугаар сарын 31-нд 72 дахь удаагийн Дэлхийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд түрүүлсэн анхны Тайланд эмэгтэй болж түүхэн амжилт үзүүлсэн юм.

Хуваалцах:
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

