Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2026-09-07
Нийтлэлийг
Cherrynews

Ирэх 10 хоногийн буюу есдүгээр сарын 07-ноос мөн сарын 17-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг Цаг уурын байгууллагаас мэдээллээ.

Ихэнх хугацаанд нутгийн зүүн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Тодруулбал, өнөөдөр баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, 08-нд төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 09, 12-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно.  Энэ сарын 11-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, 15-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно.

Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 3-8 метр, 11, 15-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 12, 16-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр сэрүүснэ. Дархадын хотгороор -1...-6 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Идэр, Тэс, Эг-Үүр, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -3...+2 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор +10...+15 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +8...+13 градус, бусад нутгаар +2...+7 градус дулаан, өдөртөө Монгол Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +15…+20 градус, Их нууруудын хотгороор +22…+27 градус, бусад нутгаар +18…+23 градус дулаан байна. 14-16-нд нэмж дулаарна.

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.