Бөхийн холбооноос 2026-2027 оныг “Ёс зүйг эрхэмлэх жил” болголоо

Бөхийн холбооноос 2026-2027 оныг “Ёс зүйг эрхэмлэх жил” болголоо

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2026-10-06
Нийтлэлийг
Cherrynews

Монголын үндэсний бөхийн холбооноос 2026-2027 оныг “Ёс зүйг эрхэмлэх жил” болгон зарлаж, бөхчүүд ёс зүйн асуудлаас гадна найраа будилаанд оролцохгүй байх хууль эрх зүйн өөрчлөлт, шинэчлэлт хийхээр төлөвлөн ажиллахаар болжээ. Тус холбооноос 2022-2023 оныг Үндэсний бөхийг түгээн дэлгэрүүлэх жил, 2023-2024 оныг Шударга өрсөлдөөнийг эрхэмлэх, Бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, 2025-2026 оныг Соён гэгээрэл ба бөхчүүдийн нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх жил болгон зарлаж байсан юм. 

Тэгвэл 2026-2027 оныг “Ёс зүйг эрхэмлэх жил” болгож, хууль, эрх зүйн шинэчлэл хийж, өнөөдрийн хамгийн их тулгамдаад байгаа бөхчүүдийн ёс зүйн асуудалд анхаарахаар болжээ.

Ташрамд дуулгахад, Бөхийн өргөөнд энэ амралтын өдрүүдэд "Грийншоу" продакшны нэрэмжит барилдаан болон Аймаг, цэргийн цолтны намрын улирлын нээлтийн 256 бөхийн барилдаан болно. 

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.