
ДАШТ-ий дөрөв дэх өдөр Л.Энхрийлэн нарын жүдочид барилдана
Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулж буй насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Азарбайжаны Баку хотод өнөөдөр дөрөв дэх өдрөө үргэлжилнэ.

Манай жүдочдоос эрэгтэйчүүдийн 81 кг-д О.Шинэбаяр, эмэгтэйчүүдийн 63 кг-д гавьяат тамирчин Л.Энхрийлэн, 2025 оны ДАШТ-ий хүрэл медальт Б.Ганхайч нар барилдана.
Өнөөдрийн барилдаан 14:30 цагаас эхэлнэ.
“Баку-2026” тэмцээнийг Япон улсын баг таван алт, хоёр хүрэл медальтайгаар тэргүүлж байгаа бол Азарбайжан нэг алт, Испани хоёр мөнгө, нэг хүрэл, Итали, Гүржийн баг нэг мөнгө, нэг хүрэлтэйгээр эхний тавд бичигдэж байна.
93 орноос Монгол Улсын баг гурван тавдугаар байрын амжилтаар 13-р байрт жагсаж байна.

Хуваалцах:
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

