
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2026-10-07
Нийтлэлийг
Cherrynews
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ажилтнуудын мэргэжлийн ур чадвар, мэдлэгийг дээшлүүлэх, компанийн бодлого, үйл ажиллагааг Байгаль орчин, Нийгэм, Засаглалын шалгуурт нийцүүлэх, чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор “Байгууллагын бодлого, үйл ажиллагааны төлөвлөлт, тайлагнал болон гүйцэтгэлийн үнэлгээг Байгаль орчин, Нийгэм, Засаглалын (БОНЗ) шалгуурт нийцүүлэх аргачлал” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.


Сургалтаар байгууллагын бодлого, үйл ажиллагааны төлөвлөлт, тайлагнал болон гүйцэтгэлийн үнэлгээг БОНЗ-ын шалгуурт нийцүүлэх аргачлалын талаар мэдлэг, ойлголт олгох өглөө. Тус сургалтыг ЭЗХЯ-ны дэргэдэх "Зөвшөөрлийн мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төв"-д зохион байгууллаа.

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь үйл ажиллагаандаа байгаль орчин, нийгмийн оролцоо, засаглалын сайн туршлагыг нэвтрүүлэх замаар компанийн тогтвортой хөгжлийг хангахад анхаарч ажиллаж байна.

Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!


