
Баянзүрх дүүрэгт баавгай хүний биед халджээ

Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хужир буланд баавгай суурин газрын айл руу орж, хүний аминд хүрсэн хэрэг гарчээ. Тодруулбал, 35 дугаар хорооны нутаг дэвсгэр Хужир буланд суурин газраас алслагдмал суурьшдаг айлд баавгай орж 40 настай эрэгтэйн аминд хүрсэн бол, 50 настай эмэгтэйн биеийн байдал хүнд байна. Иймд ард, иргэдийг баавгай харсан тохиолдолд аюулгүй байдлыг сахиж, тухайн газраac нэн даруй холдон холбогдох байгууллагад мэдээллэхийг анхааруулж байна.
Анхаар
- Баавгайг хооллож болохгүй
- Зураг дарж болохгүй
- Ойртож болохгүй

Хуваалцах:
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

