Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Төрөл
Засгийн газар
Нийтлэгдсэн
2026-04-15
Нийтлэлийг
Cherrynews

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ. 

Тэрээр "Засгийн газрын хуралдаанаас эмч нарын цалинг нэг шатлалтай болгох шийдвэр гаргалаа. Өнгөрсөн онд эмч нарын цалинг 75 хувиар нэмэх шийдвэр гаргасан. Ингэхдээ шат дараатайгаар нэмэхээр болсон. 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс 30 хувь, наймдугаар сараас сар бүр есөн хувиар нэмсээр 75 хүргэх тооцоолол хийсэн. Нэгдүгээр сарын 1-нээс 30 хувийг нь нэмэхэд нэг асуудал гарсан. Эмч нар суурь цалингаас гадна илүү цаг, жижүүрт гарсны мөнгө гэж авдаг. Илүү цаг, жижүүрт гарсны мөнгийг нь бодохдоо өмнөх нэмэгдээгүй цалингаас нь тооцсон. Харин ХАОАТ-ыг нь суурь цалингаас нь тооцож авсан. Үүнийг өөрчилж нэг цалинтай болгоно. Ингэхийн тулд 150 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгаа. Эрүүл мэндийн даатгалын сангаас хэмнэлт хийж энэ санхүүжилтийг гаргана. Тухайлбал, эмийн худалдан авалтыг нэг цонхоор хийж хэмнэлт гаргана. Эм, эмнэлгийн хэрэгслийг нэг үнээр авдаг болно гэсэн үг.

Мөн эмнэлгийн захиргааны бүтцэд цомхотгол хийж хэмнэлт гаргана. Эмч, сувилагч нарыг огт цомхотгохгүй. Зөвхөн эмнэлгийн захирлын ажлын алба гэх мэт захиргааны албан хаагчдыг цомхотгоно. Ингэж ирэх тавдугаар сарын 1-нээс эмч, эмнэлгийн ажилчдын нэмэгдэл цалинг нэмэгдсэн цалингаас нь тооцож олгоно" гэв. 

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.