
ҮСХ: Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай гарав
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний улирлын үзүүлэлтийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.
СХ-ны Бодлого, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Баасан" Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2026 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 764.7 тэрбум төгрөгөөр өсжээ. Тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 6.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 153.1 тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.
Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2026 оны эхний улиралд 7.7 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай гарчээ. Татварын нийт орлого 2026 оны эхний улиралд 5.9 их наяд төгрөг болж, өмнөх оноос 75.3 тэрбум төгрөгөөр өсөхөд, нийгмийн даатгалын орлого 225.5 тэрбум төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 159.7 тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь нөлөөлжээ. Харин орлогын албан татварын орлого 343.5 тэрбум төгрөгөөр, онцгой албан татварын орлого 93.3 тэрбум төгрөгөөр буурчээ.
2026 оны эхний улиралд татварын нийт орлогын,
-
28.5 хувийг орлогын албан татвар,
-
24.0 хувийг нэмэгдсэн өртгийн албан татвар,
-
24.0 хувийг нийгмийн даатгалын орлого,
-
7.2 хувийг гадаад үйл ажиллагааны орлого,
-
3.4 хувийг онцгой албан татварын орлого,
-
12.8 хувийг бусад төрлийн татвар, төлбөр, хураамжийн орлого тус тус бүрдүүлж байна.
Орлогын албан татварын 57.5 хувийг ААНОАТ, 42.5 хувь (буцаан олголтыг оруулсан дүнгээр)-ийг ХХОАТ-ын орлого бүрдүүлсэн байна" гэв .

Хуваалцах:
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!


