“Эсгийн гайхамшиг - Шинэ дуу хоолой” үзэсгэлэнг Монголын уран зургийн галерейд толилуулж байна.
Үзэсгэлэнд уламжлалт арга технологийг орчин үеийн загвар дизайнтай хослуулах, ноосыг бусад материалтай хольж хийсэн монгол үндэсний дээл хувцас, абстракц зураг, эсгий зохиомж зэрэг бүтээлүүдийг дэлгэжээ. Мөн эсгий урлалыг хөгжүүлэх, өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, эсгий урлаачдыг олон нийтэд таниулах зорилготой аж.




Эсгий нь байгальд ээлтэй, задрахдаа бордоо болдог, хүний биед сөрөг нөлөөгүй, чийг татдаггүй, хөнгөн атлаа дулаахан зэрэг олон давуу талтай ба өдөр тутмын хэрэглээнд илүү өргөн ашиглах боломжтой юм.Тус үзэсгэлэнг энэ сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ





