Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна

Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2026-04-24
Нийтлэлийг
Cherrynews

2026 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд төллөвөл зохих 22.4 сая хээлтэгч малаас 11.2 сая эх мал буюу 50.4 хувь нь төллөж, 11.1 сая төл хүлээн авч бойжуулж байна.

   Төлийн зүй бус хорогдол 127.2 мянган толгой байгаа бол төл бойжилт 98.9 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад ижил түвшинд хадгалагдаж байна.Бүс нутгаар авч үзвэл мал төллөлт баруун бүсэд 50.4 хувь, зүүн бүсэд 53.7 хувь, төвийн бүсэд 48.1 хувь, хангайн бүсэд 50.2 хувьтай үргэлжилж байна.

Харин улсын хэмжээнд оны эхнээс хойш 212.1 мянган толгой мал зүй бусаар хорогдсон бөгөөд энэ нь нийт малын 0.3 хувийг эзэлж байна. Үүнээс тэмээ 182, адуу 17.7 мянга, үхэр 23.8 мянга, хонь 80.4 мянга, ямаа 89.8 мянган толгой байна.

Аймгуудаас Өвөрхангай аймагт хамгийн өндөр буюу 77.6 мянга, Булган аймагт 21.0 мянга, Дундговь аймагт 16.0 мянга, Сэлэнгэ аймагт 12.5 мянга, Увс аймагт 11.9 мянган толгой мал зүй бусаар хорогдоод байна. 

 
Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.