"Мад" уран сайхны кино нээлтээ хийлээ

"Мад" уран сайхны кино нээлтээ хийлээ

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2026-04-25
Нийтлэлийг
Cherrynews

“Зэв” фильмийн залуу уран бүтээлчдийн “МАД” уран сайхны кино дөрөвдүгээр сарын 24-нөөс бүх кинотеатруудаар гарч эхэллээ

  Адал явдалт “МАД” уран сайхны киноны продюсероор Ч.Түвшинтөгс, найруулагчаар Б.Буянбат ажиллаж, дүрүүдэд “Маск” продакшны жүжигчин Ц.Ганзориг, “Орлон тоглогч”, “Надад ирээгүй хайр” олон ангит киноны дүрээрээ үзэгчдийн эчнээ танил болсон жүжигчин Ч.Түвшинтөгс, Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын Гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдвард Ондар, жүжигчин Б.Батмэнд, С.Хонгорхүү, “Эрхэм элч” продакшны жүжигчин С.Лхагвасүрэн, өнөө цагийн эсрэг дүрийн мастер Э.Батнямбуу, жүжигчин, загвар өмсөгч О.Амгаланбаатар, Улсын хүүхэд, залуучуудын театрын жүжигчин Т.Золжаргал, залуу уран бүтээлч А.Эгэлзаяа, Э.Төгөлдөр нар тогложээ.

Ташрамд дурдахад, “Зэв” фильмийн уран бүтээлчид өмнө нь “Гэгээн учрал”, “Цасан ширхэг”, “Алдуул” зэрэг уран бүтээлийг үзэгчдэд хүргэж байв. Мөн “Orange” энтертайнментийн “Эрдэнэсийн арал”, “Reaction” продакшны “Ghost”, “17” фильмийн “Орлон тоглогч” зэрэг бүрэн хэмжээний болон олон ангит кинонуудыг хамтран бүтээжээ.

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.