Азийн шилдэг шатарчид Монголд цугларлаа

Азийн шилдэг шатарчид Монголд цугларлаа

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2026-05-28
Нийтлэлийг
Cherrynews

Монгол Улсад анх удаа зохион байгуулагдах шатрын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн эхэлж байгаатай холбогдуулан өнөөдөр зохион байгуулах хорооноос мэдээлэл хийлээ. Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Э.Билэгт, Боловсролын яамны төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир болон Монголын шатрын холбооны удирдлагууд, тэмцээний ерөнхий шүүгч Мехрадад Пахлеванзаде нар мэдээлэл өглөө.

ШУУД ДАМЖУУЛАЛТ 700 САЯ ХҮНД ХҮРНЭ

Шатрын анхдугаар Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 1998 онд Иран улсад болж байжээ. Энэ цагаас эхлэн Азийн шатарчид дэлхийн тэмцээнд өндөр амжилт гаргах болсныг онцолсон. Монгол Улсад хүрэлцэн ирсэн шатарчдын дунд их мастер 34, эмэгтэй их мастер 12, олон улсын мастер 51, эмэгтэй олон улсын мастер 20, FIDE мастер 32, эмэгтэй FIDE мастер 17 шатарчин ирсэн нь энэ тэмцээний оролцогчдын чансааг ахиулжээ. Мөн тамирчдын тоо эрс залуужиж дундаж насны үзүүлэлт 22 гэсэн үзүүлэлттэй гарчээ. Иймээс энэ жилийн тэмцээнд өсвөр, залуучуудын ангилалд өрсөлддөг тивийн ирээдүй болсон залуу шатарчид өндөр амжилттай оролцохыг зохион байгуулагчид онцоллоо. Монгол Улсад болох тэмцээнийг шууд дамжуулалтаар 700 сая орчим хүн сонирхож үзнэ гэсэн тооцоолол гарчээ. Мөн дэлхийн дөрвөн удаагийн эмэгтэйчүүдийн аварга, дэлхийн эмэгтэйчүүдийн чансааг тэргүүлэх шатарчин Хоу И Фан зэрэг чансаа өндөр шатарчид хүрэлцэн ирлээ. 

 

 

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.