Хүүхдийн баяраар 204 хүүхэд бэртэж эмнэлгийн тусламж авчээ

Хүүхдийн баяраар 204 хүүхэд бэртэж эмнэлгийн тусламж авчээ

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2026-06-02
Нийтлэлийг
Cherrynews

Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд бэртэл гэмтлийн улмаас нийт 204 хүүхэд эмнэлгийн тусламж авчээ. Тэдний 73 нь эмэгтэй, 131 нь эрэгтэй хүүхэд аж. Бэртсэн хүүхдүүдийн дийлэнх нь унаж гэмтсэн, насны онцлогоос шалтгаалан бэртлийн хэлбэр нь өөр, өөр байв.

Хүүхдийн баярын үеэр хүүхдүүд тоглоомын талбай, үзвэр үйлчилгээний газрууд болон олон нийтийн үйл ажиллагаанд олноор оролцсон нь бэртэл гэмтлийн тохиолдол нэмэгдэхэд нөлөөлсөн байна. Иймд эмч, мэргэжилтнүүд эцэг эх, асран хамгаалагчдад хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна.

Мөн Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өнгөрсөн зургаадугаар сарын 01-ний өдөр нийт 2128 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 718, гэмт хэргийн шинжтэй 86 дуудлага, мэдээлэл байна. Мөн гэмт хэргийн шинжтэй нэг үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн нэг хэргийг нөхөн илрүүлжээ. 

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.