
Ц.Идэрбат: Хариуцлага хаана алдсан вэ? гэдгийг тогтоохоор ажиллаж байна
Монголд Улсад О хэвшлийн шүлхий өвлийн турш гарсан. Энэ хавар тарилга бүх үхрүүдэд хийсэн. Гэвч тарилга хийсэн үхрүүдээс О хэвшлийн шүлхий гарч байна. Тэгэхээр хоёр хэлбэрийн шүлхий улсын хэмжээнд бүртгэгдэж байна. Нэгдүгээрт, "САТ-1″ төрөл нь Баян-Өлгий аймгийн хоёр сум, Ховд аймгийн хоёр сумд бүртгэгдсэн. Энэ хоёр сум нь хил залгаа газартай учир шүлхий гарлаа. Мал эмнэлгийн Ерөнхий газрын баг бүрэлдэхүүн 10 гаруй хоногтоо ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 40 гаруй цэг дээр 200 гаруй алба хаагч ажиллаж байгаа.

Төв аймаг, Өвөрхангай аймгуудад урьдчилан сэргийлэх тарилга тавьсан үхрүүдээс О хэвшлийн шүлхий гарсан. Иргэд "САТ-1″ хэвшлийн шүлхий гүн рүү орлоо гэх мэтээр ярьж байна. Харин О хэвшлийн шүлхийн хариуцлагын асуудал давхар яригдаж ёстой. Нэг үгээр хэлбэл, Мал эмнэлгийн ерөнхий газраас эхлээд анхан шатны нэгж хүртлээ хариуцлагын асуудлыг ярихгүй бол болохгүй. Улсын төсвөөр хэдэн тэрбум төгрөг гаргаж малыг нийтээр нь вакцинжуулдаг. Дан ганц вакцины үнээс гадна тарилгын үнэ болон бусад зардал гардаг. Гэтэл тарилга дууссаны дараа гоц халдварт өвчин гарч байгаа нь хариуцлага хаана алдсан гэдгийг тогтоохоор Мал эмнэлгийн ерөнхий газар ажиллаж байна. Вакцин хийсэн үхрээс гарч байгаа дээр мөн адил вакцины чанарын асуудал яригдана. Хоёрдугаарт малд вакцин үнэхээр тарьсан үгүй, гэдэг асуудал бас яригдана. Малдаа вакцин тариулаагүй бол яагаад тариулаагүйн асуудал давхар малчдын дунд яригдах юм" гэлээ.

Хуваалцах:
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

