Дараагийн хотын дарга Я.Содбаатар гэх мэдээллийг няцаав

Дараагийн хотын дарга Я.Содбаатар гэх мэдээллийг няцаав

Төрөл
Улс төр
Нийтлэгдсэн
2025-07-31
Нийтлэлийг
Cherrynews

"Хотын дарга Х.Нямбаатарыг солих гэж байна. Түүний оронд Ерөнхийлөгч хүнээ зүтгүүлж, МАН-ын ЕНБД Я.Содбаатарыг зүтгүүлж байна" гэх мэдээлэл гараад буй. Тэгвэл уг асуудалд МАН-ын ЕНБД Я.Содбаатар дараах тайлбарыг өгчээ. Тэрбээр "Найр наадам шувтарч, өвөлжилт, намрын ажил руу анхаарч эхэлж байгаа энэ үед нийслэлийн удирдлагыг халж солих гэж байгаа мэтээр зохион байгуулалттай ташаа мэдээлэл өгч, Нийслэлийн төр захиргаанаас явуулж байгаа үйл ажиллагааг цалгардуулах, Монгол Ардын намын дотоод эв нэгдлийг алдагдуулах, хагалган бутаргах явцуу санаархал бүхий худал ташаа мэдээллийг хэвлэл мэдээллийн байгууллагууд болон олон нийтийн цахим сүлжээнд тарааж байгаад харамсаж байна.

Нийслэлийн удирдлагын зүгээс Улаанбаатар хотын утааг бууруулах, түгжрэлийг багасгах, тог цахилгааны хязгаарлалтгүй өвөлжүүлэхэд анхааран хэрэгжүүлж байгаа бодлогын ажлуудыг миний бие МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд бүх талаар дэмжин ажиллаж байгаа бөгөөд цаашид ч мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах чиглэлд хамтран ажиллах болно.

Иймд Хэвлэл мэдээллийн байгууллагууд та бүхнийг иргэдийг үнэн бодит мэдээллээр хангах чин шударга үүргээ биелүүлж, хэсэг бүлэг хүмүүсийн өөрсдийн эрх ашигт нийцүүлэн гаргасан мэдээлэлд автахгүй байх, олон нийтэд худал мэдээлэл түгээхгүй байхыг уриалж байна" хэмээжээ.

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.