Мотоциклын ослын улмаас жилд 2500 гаруй иргэн хөдөлмөрийн чадвараа алддаг байна

Мотоциклын ослын улмаас жилд 2500 гаруй иргэн хөдөлмөрийн чадвараа алддаг байна

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2025-08-04
Нийтлэлийг
Cherrynews

Улсын хэмжээнд сүүлийн 10 жилд мотоцикл, цахилгаан дугуй, скүүтер, мопедоос үүдэлтэй осолд 1000 гаруй иргэн  амь нас насаа алдсан харамсалтай тоо бий. Энэ жилийн баяр наадмын үеэр зам тээврийн ослын улмаас 41 хүн гэмтэж, найман нас баралт бүртгэгдсэн. Хамгийн сүүлд гэхэд 2025 оны долдугаар сарын 31-ны өдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороонд бартаат замын мотоцикл урсгал сөрөн хөдөлгөөнд оролцсоны улмаас Mercedes Benz маркийн автомашинтай мөргөлдсөн ноцтой осол гарсан. Тухайн ослын улмаас мотоциклын жолооч 41 настай эрэгтэй газар дээрээ амьсгал хураасан бөгөөд  тус хэрэгт шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа юм.

Мотоцикл жолоодож байгаа иргэд ихэвчлэн жолоодох эрхийн хүчин төгөлдөр үнэмлэхгүй, хамгаалах малгай өмсөөгүй, жолоочийн албан журмын даатгалд даатгуулахгүй, мөн улсын бүртгэлд бүртгүүлж, улсын бүртгэлийн дугаар аваагүй, техникийн хувьд бүрэн бус, эвдрэл гэмтэлтэй мотоциклтой замын хөдөлгөөнд оролцдог гэсэн судалгаа бий. Энэ оны хагас жилийн байдлаар зам тээврийн осол гэмтлийн тохиолдол 19 мянга давсан байна.

Тухайлбал, мотоциклийн осол улсын хэмжээнд 2024 онд 598 бүртгэгдсэн бөгөөд осолд өртсөн иргэдийг насны бүлгээр үзвэл үүний 44 хувийг 18-34 насныхан эзэлжээ.

Төвийн зургаан дүүргээс зам тээврийн осол хамгийн өндөр бүртгэгдэг дүүрэгт Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүрэг багтжээ. Нийт бүртгэгдсэн ослоос мотоциклийн осол 18 хувийг эзэлдэг байна. Энэ бусад төрлийн осолтой харьцуулахад дундаж хувь аж. Харин тээврийн хэрэгслийн осол нийт ослын 66 хувийг дангаар эзэлдэг байна. Мотоциклын ослын улмаас жилд 2500 гаруй иргэн хөдөлмөрийн чадвараа алддаг гэх статистик мэдээлэл бий.

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.