
Цэцэрлэг, сургуулиудад 4500 гаруй багш, ажилтны сул орон тоо байна
•Багш мэргэжлээр шинээр төгсөж буй иргэдэд сул ажлын байрны мэдээллийг нээлттэй хүргэх
•Орон нутагт ажиллах багшлах боловсон хүчнийг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл боломжоор хангахад орон нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллагууд хамтран ажиллах
•Дээд боловсролтой иргэдийг эзэмшсэн мэргэжлийнх нь чиглэлээр багшлах эрхийн богино хугацааны болон хөрвөх сургалтуудад үе шаттай хамруулах
•Өөр салбарт ажиллаж байгаа болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа багш мэргэжилтэй иргэнийг гэрээгээр болон цагийн багшаар ажиллуулах боломжийг олгох
•Багш хөтөлбөрөөр суралцаж буй 3, 4 дүгээр курсын оюутнуудыг мэргэжлийнх нь чиглэлээр цалинтай дадлага хийлгэх, тухайн их, дээд сургуулиудтай хамтран ажиллах
•Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон багш нарыг хүсэлтийнх дагуу сул болон дутагдалтай багшийн орон тоонд ажиллуулах
•Удирдах ажилтнууд өөрийн мэргэжлийн чиглэлийн хүрээнд цагаар хичээл заах... гэх мэтээр тухайн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, орон нутгийн боловсролын байгууллагууд өөр, өөрсдийн нөхцөлд тохируулан ажиллаж байгаа талаар Боловсролын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах:
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!