Энэтхэгт хүчтэй аадар борооны улмаас 100 орчим хүн сураггүй алга болжээ

Энэтхэгт хүчтэй аадар борооны улмаас 100 орчим хүн сураггүй алга болжээ

Төрөл
CherryStories
Нийтлэгдсэн
2025-08-06
Нийтлэлийг
Cherrynews

Энэтхэгийн Гималайн бүсэд хүчтэй аадар борооны улмаас гэнэт үер бууж, уулын бэлээр урсан ирсэн шавар шавхай тосгоны барилга байгууламжийг сүйтгэсэн байна. Улмаар дор хаяж дөрвөн хүний амийг авч одсон бол 100 орчим хүн сураггүй алга болжээ. Тус улсын хэвлэлийнхний нийтэлсэн видео бичлэгт Уттаракханд мужийн аялал жуулчлалын бүс болох Дхарали хотод шавар, лагтай ус байшингуудыг хөмөрч буй аймшигт дүрс харагдана. Нутгийн оршин суугчид урсаж буй үерээс зугтахыг оролдож байгаа нь харагдаж, дараа нь шавар усанд автан алга болж байжээ. Барилгуудыг үндсээр нь сугалан авч явж буй үзэгдэл ч харагдаж байв. Энэтхэгийн батлан хамгаалахын сайд Санжай Сетх болсон нөхцөл байдлын талаар мэдэгдэхдээ, "Нөхцөл байдал маш ноцтой байна. Одоогийн байдлаар дөрвөн хүн нас барж, 100 орчим хүн сураггүй болсон тухай мэдээлэл бид хүлээн авсан. Тэднийг аюулгүй байгаасай гэж залбирч байна" гэжээ.

 

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.