
"ДЦС-III" станцад дахин дэлбэрлэлт болоогүй
Дулааны гуравдугаар цахилгаан станц дээр дахин дэлбэрэлт болсон гэх мэдээлэлтэй холбогдуулж Засгийн газрын онцгой эрхт бүрэн төлөөлөгч Н.Тавинбэх мэдээлэл хийлээ.
-ДЦС-3 дээр зургаадугаар сарын 2-ны өдөр 50 мегабатын хүчин чадалтай турбин генератор дээр гэмт гарсан. Засгийн газраас энэхүү осолтой холбоотой сэргээн босголтын ажлыг эрчимтэй хийж байна. Тус станц дээр онцгой байдал тогтоон засварын ажлыг эхлүүлсэн байгаа. Сэргээн босголтын ажил эрчимтэй явж байна. Өнөөдрийн байдлаар гүйцэтгэлийн дөрвөн ажил хийх ёстой. Үүнээс хоёрыг нь төлөвлөсөн хугацаанд ашиглалтад ороод Улаанбаатар хотын дулаан хангамж, цахилгаан эрчим хүчийг хэвийн хэмжээнд нийлүүлэх боломжтой болж байна гэж бодож байна. Онцгой нөхцөл байдал тогтоогоод сэргээн босгон ажлыг хийж байгаа энэ үед дотроосоо буруу мэдээлэл гаргаж байгаад харамсаж байна. Станцад аваар осол гарахад нэгэндээ туслахын оронд бичлэг хийж байгаад харамсаж байна. Засгийн газраас өгсөн үүргийн дагуу засварын ажлыг сайн хийж, шинэчлэлийн ажлыг зайлшгүй хийх ёстой болсон. Үйлдвэрлэийн процесс болж буй зүйлийг нийгэмд дуулиан болгон тарааж байгаад харамсаж байна. Энэ нь зарим нэг хүмүүст таалагдахгүй байгааг анзаарлаа. Бид цаашид хуулийн байгууллагад хандах болно. Станцын нийт тоноглолын 60 орчим хувийг засварлах ёстой байгаа. Олон хүнтэй, тасралтгүй үйл ажиллагаатай, нарийн технологитой, насжилт өндөртэй станц учир техникийн технологийн саатал багагүй гардаг. Ийм технологийн саатал наймдугаар сарын 1-нд гарсан. Энэ бол анх удаа гарч байгаа зүйл биш. Гарсан гэмтлийг засварлах ажил долоо хоног үргэлжилнэ. Гэмтсэн зуух ашиглалтад ороод 50-аад жил болж байсан. Ийм төрлийн гэмтэл өмнө нь 15 удаа гарсан байгаа. Гэмтлийн засварын ажлын тухай бүрд нь засаж, хэвийн ажиллагаанд оруулж байсан. "ДЦС-3"-ын үргүй зардлыг багасгах, худалдан авалттай холбоотой зөрчлүүдийг арилгахаар хатуу арга хэмжээ авч байна. Үйлдвэрийн гэмтлийг нийгэмд буруу байдлаар мэдээлж байгааг хуулийн байгууллагаар шалгуулна гэж мэдэгдлээ

Хуваалцах:
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!