"The MongolZ" виз татгалзсан гэх асуудалд мэдэгдэл гаргажээ

"The MongolZ" виз татгалзсан гэх асуудалд мэдэгдэл гаргажээ

Төрөл
Ентертайнмент
Нийтлэгдсэн
2025-08-07
Нийтлэлийг
Cherrynews

Цахим спортын "CS2" төрлийн тэмцээн зохион байгуулагч "BLAST"-ийн зүгээс ирэх есдүгээр сард 5-ны өдөр Английн Лондон хотноо эхлэх "BLAST Open Fall" тэмцээнд Монголын "The MongolZ" багийг оролцохгүй боломжгүй болсныг мэдэгджээ. Харин тэднийг орлож, "Liquid" багийг урьсан аж. Монголын багийн оролцох боломжгүй болсон шалтгаан нь виз мэдүүлэх хугацаа давчуу байгаа аж.

"The MongolZ"-ийн мэдэгдэлд "BLAST Open London 2025 тэмцээний тухай залруулах нь: Тус тэмцээнд бид оролцохгүй болсон шалтгаан нь ‘Виз татгалзсан’ хариу ирснээс болсон гэх ташаа мэдээлэл яваад байгаа билээ. Багийн энэ улирлын тэмцээнүүдийн шахуу хуваарьтай холбоотойгоор виз мэдүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэний улмаас тус тэмцээнийг өнжих болсон гэдгийг залруулж хэлэх нь зүйтэй байх. Биднийг үргэлж дэмждэгт баярлалаа, дараагийн тэмцээнээр уулзацгаая" гэжээ.

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.