"The MongolZ" Бразилын " paiN" багийг 2-0 харьцаатайгаар хожлоо

"The MongolZ" Бразилын " paiN" багийг 2-0 харьцаатайгаар хожлоо

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2025-08-11
Нийтлэлийг
Cherrynews

Цахим спортын "CS2" төрлийн "BLAST Bounty"-ийн намрын тэмцээний хаалттай сонгон шалгаруулалт эхэлсэн. Нийт 32 баг онлайнаар хаалттай сонгон шалгаруулалтад өрсөлдсөн бөгөөд үүнээс найм нь Мальтад очиж, финалд өрсөлдөх учиртай юм.

Монголын "The MongolZ" баг одоогоор Сербид байрлаж, бэлтгэл сургуулилалтаа хийж байна. Тэд тус улсаас "BLAST Bounty" тэмцээнд өрсөлдөж, өчигдөр/2025.08.10/ Бразилын "paiN" багийг 2-0 гэсэн харьцаатай хожсоноор финалын шатанд шалгарлаа.

Бразилын багийн эсрэг М.Содбаяр "Techno" гайхалтай тоглож, багаа хожилд хөтлөв. Түүний хувьд энэ жилийн хамгийн өндөр үзүүлэлттэй тоглолтоо "BLAST Bounty"-д үзүүлж байгаа аж.

BLAST Bounty"-ийн намрын тэмцээний финалын шат наймдугаар сарын 14-нд Газар дундын тэнгисийн төвд орших Мальта улсад эхэлнэ. Тэмцээний нийт шагналын сан 480 мянган ам.доллар юм

 

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.