
ОБЕГ: Объектийн гал түймэр их байна
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.08.04-08.10/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 73 удаагийн дуудлага бүртгэгдсэн талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 6 иргэний амь насыг авран хамгаалж, тусламж үйлчилгээ үзүүллээ.
Нийт дуудлагын 53 нь объектын гал түймэр, 2 нь ой хээрийн гал түймэр, 4 хүчтэй салхи шуурга, 1 нь үер, 13 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.

Хуваалцах:
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!