
ЦЕГ: Япон улсын иргэний халааснаас нэг сая төгрөгтэй тэнцэх валют хулгайлсан хэргийг илрүүллээ
Цагдаагийн байгууллагаас гадаад улсын иргэн өртөж хохирсон халаасны хулгайн гэмт хэргийг илрүүлжээ.
Тодруулбал, энэ сарын 09-ний өдрийн 18:28 минутад “Улаанбаатар Галерей орчимд эд зүйлээ алдчихлаа” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Тодруулбал Япон Улсын иргэн ...-г Сүхбаатар дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт явж байхад нь халааснаас нь 1 сая гаруй төгрөгтэй тэнцэхүйц валютыг хулгайлсан этгээдийг олж тогтоон, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт шалгаж байна.
Халаасны хулгайн гэмт хэрэг нь гудамж тайлбай, үйлчилгээний байгууллага зэрэг олон хүнтэй газар, иргэдийн анхаарал, болгоомжгүй байдлыг ашиглан үйлдэгддэг.
Иймд иргэд Та бүхэн олон нийтийн газар явахдаа өөрийн эд зүйлсийг анхаарал, болгоомжтой авч явж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Хуваалцах:
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!