ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр газар тариалангийн бүс нутагт ажиллаж байна

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр газар тариалангийн бүс нутагт ажиллаж байна

Төрөл
Эдийн засаг
Нийтлэгдсэн
2025-08-12
Нийтлэлийг
Cherrynews

Газар тариалангийн бүс нутаг болох Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн зарим нутгаар хур тунадас бага унаж, хөрсний чийг эрс буурснас үүдэлтэй гангийн нөхцөл байдалтай байна. Үүний улмаас намрын ургацын төлөвт сөрөг нөлөө үзүүлэх эрсдэл нэмэгдээд байгаа билээ.

Тиймээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр нөхцөл байдалтай газар дээр нь танилцах, тариаланчдын санал хүсэлтийг сонсох, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр тариалангийн бүс нутгуудад ажиллаж байна.

Салбарын сайд энэ удаагийн томилолтын хүрээнд Сэлэнгэ аймгийн Орхон, Сант, Ерөө, Зүүнбүрэн, Баруунбүрэн сумдад ажиллаж, газар тариалан эрхлэгчидтэй уулзлаа. Уулзалтын үеэр тариаланчид хөрсний чийг дутагдал, ургамлын өсөлтийн саатал, техник тоног төхөөрөмжийн хангалт, усалгааны системийн хүрэлцээ зэрэг олон асуудлыг хөндөж, байгалийн давагдашгүй хүчин зүйлтэй тулгарахад хохирол багатай даван туулах арга туршлага, дасан зохицох технологи, усалгааны дэвшилтэт шийдлийг нэвтрүүлэх талаар санал солилцов.

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр сайд уулзалтын үеэр “Ургац алдах эрсдэлээс сэргийлэхийн тулд салбарын яам орон нутгийн удирдлага, тариаланчидтай хамтран богино хугацаанд хэрэгжүүлэх арга хэмжээг шуурхай авч, урт хугацаанд усалгааны менежментийг сайжруулах бодлого хэрэгжүүлэх болно” гэдгийг онцоллоо.

Газар тариалангийн бүс нутаг гангийн нөхцөл байдалтай байгаа тул газар тариалангийн бүс нутгуудаар Улсын баяр наадмаас хойш ажиллаж байна. Энэ удаа Сэлэнгэ аймгийн Сант суманд ажиллаж, ХААХҮЯ болон Азийн хөгжлийн банкны хамтран хэрэгжүүлж буй “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай газар дээрх аж ахуй” төслийн хэрэгжилтийн явцтай газар дээр нь танилцлаа.
Уг төсөл нь усалгааны системийг сайжруулах, үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх, тогтвортой хүнсний ногооны хангамжийг бүрдүүлэх зорилготойгоор хэрэгжиж байгаа юм.
Сант сум 7803,6 га эргэлтийн талбайтай бөгөөд энэ хавар 5126.6 га талбайд тариалалт хийжээ. “Анар-Орд” ХХК энэ онд эргэлтийн 570 га талбайд эрдэнэшиш тариалж, 340 га талбайд дуслын услалтын систем шинээр суурилуулсан байна.
Энэ үеэр тус суманд газар тариалан эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэдийн төлөөлөлтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо. Уулзалтын үеэр тариаланчид техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл, усалгааны шийдэл, бордоо болон үрийн чанар, зах зээлийн хүртээмж, гангийн эрсдэлээс сэргийлэх талаар санал солилцлоо.
Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.