Завхан аймгийн Баянхайрхан сумын нутагт гарсан түймрийг унтраахаар 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг гурав дахь өдрөө ажиллаж байна

Завхан аймгийн Баянхайрхан сумын нутагт гарсан түймрийг унтраахаар 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг гурав дахь өдрөө ажиллаж байна

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2025-08-12
Нийтлэлийг
Cherrynews

Завхай аймгийн Онцгой байдлын газарт наймдугаар сарын 9-ний өдрийн 19:00 цагт Баянхайрхан сумын Төөнт багийн “Хамар даваа” гэдэг газар ой хээрийн түймэр гарсан тухай мэдээлэл иржээ. Түймрийг унтраахаар Завхан аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43, 39, 57 дугаар анги, Сонгино сум дахь Эрэн хайх, аврах бүлэг нийт 43 алба хаагч, Баянхайрхан сумын Ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн 80 ажилтан өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Баянхайрхан, Асгат, Түдэвтэй, Тэс, Нөмрөг, Баянтэс сумдаас нэмэлтээр 90 иргэнийг дайчлан нийт 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг гурав дахь өдрөө ажиллаж байна. Гал түймрийн эсрэг тэмцэл үргэлжилж байгаа тул иргэд та бүхэн ой, хээрт зорчихдоо гал түймрийн аюулгүй байдлыг чанд мөрдөж, ой, хээрийн түймэр гаргахаас сэргийлнэ үү.

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.