
Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд 0.5 баллын газар хөдлөлт бүртгэгдлээ
Өнөөдөр буюу 2025 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 07 цаг 03 минут 50 секундэд Улаанбаатарын цагаар Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутагт ( 46.25N 106634E) магнитуд М 0.5-тай газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн төв нь:
- Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын төвөөс Хойд зүгт 13км
- Дундговь аймгийн Дэрэн сумын төвөөс Баруун зүгт 29 км
- Дундговь аймгийн Адаацаг сумын төвөөс Зүүн зүгт 49 км зайд болсон байна.
Уг газар хөдлөлт нь онолын тооцооллоор голомтондоо VI баллын чичирхийлэл үүсгэсэн ба макро мэдээ судалгаагаар илрүүлсэн мэдээгээр Дундговь аймгийн Дэлгэрцогт, Адаацаг, Дэрэн, Сайнцагаан сум, Төв аймгийн төв, Улаанбаатар хотын Баянзүрх, Хан-Уул, Баянгол, Налайх дүүргүүдэд мэдрэгдсэн гэсэн мэдээллийг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан М.Оюун-Эрдэнэ мэдээллээ

Хуваалцах:
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!