Ерөнхий сайдын дэргэдэх “Хүчирхийллийн эсрэг хороо” байгуулж, хариуцлага тооцох тогтолцоог бий болгох санал санаачлагыг гаргав.

Ерөнхий сайдын дэргэдэх “Хүчирхийллийн эсрэг хороо” байгуулж, хариуцлага тооцох тогтолцоог бий болгох санал санаачлагыг гаргав.

Төрөл
Улс төр
Нийтлэгдсэн
2025-07-04
Нийтлэлийг
Cherrynews

Хүний эрхийн төлөө ажилладаг, хохирогчдод шууд үйлчилгээ үзүүлдэг Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, МОНФЕМНЕТ Үндэсний сүлжээ, Гүнж төв,  Хөөрхөн зүрх, Монголын Залуучуудын Эвсэл, Монголын Эмнести Интернешнл зэрэг төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа. Тэд хүчирхийллийн  гэмт хэргийн талаар сэтгэл түгшээсэн тоо баримт өгүүлж, хүчирхийлэлтэй тэмцэх хууль эрх зүйн орчин хангалтгүй, төрийн зүгээс дэмжлэг дутагдаж байгаа талаар санал бодлоо илэрхийллээ.

Мөн гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдал хүндэрч, эмэгтэйчүүд, хүүхдийн амь нас, эрүүл мэнд ноцтой хохирч байгаад гүнээ эмгэнэн санаа зовниж байгаагаа илэрхийлэн шаардлага тавьж, хамтран ажиллахаар болов.

Ерөнхий сайдын хувьд  олон улсын сайн туршлага болох  “HeForShe” хөдөлгөөн, “UNiTE to End Violence Against Women” зэрэг санаачилгад нэгдэх, “Нэг ч хүн хохирох ёсгүй” уриатай кампанит ажил зохион байгуулах, Ерөнхий сайдын дэргэдэх “Хүчирхийллийн эсрэг хороо” байгуулж, хариуцлага тооцох тогтолцоог бий болгох санал санаачлагыг гаргав.

Мөн бүх төрлийн хүчирхийлэлтэй тэмцэх богино, дунд, урт хугацааны төлөвлөгөө боловсруулж ажиллах нь зүйтэй байна.

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.