“E-Mongolia”-аас англи хэлээр гардаг 12 төрлийн лавлагаа, тодорхойлолтод  цахим Апостиль гэрчилгээ олгоно

“E-Mongolia”-аас англи хэлээр гардаг 12 төрлийн лавлагаа, тодорхойлолтод цахим Апостиль гэрчилгээ олгоно

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2025-09-03
Нийтлэлийг
Cherrynews

Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia”-аас англи хэлээр гардаг дараах 12 төрлийн лавлагаа, тодорхойлолтод 2025 оны 9 дүгээр сарын 4-нөөс эхлэн “Е-Mongolia” системээр дамжуулан цахим апостиль гэрчилгээг олгож эхэлнэ. Үүнд:

1. Төрсний бүртгэлийн лавлагаа;

2. Иргэний үнэмлэхийн лавлагаа;

3. Гэрлэсний бүртгэлийн лавлагаа;

4. Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа;

5. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тодорхойлолт;

6. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт;

7. Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт;

8. Тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас;

9. Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас;

10. Өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудас;

11. Жолоочийн лавлагаа, мэдээлэл;

12. Дархлаажуулалтын мэдээлэл.

Дээрх 12 төрлийн лавлагаа, тодорхойлолтод цахим апостиль гэрчилгээг олгож эхэлснээр нотариатчаар гэрчлүүлэх болон баталгаат орчуулга хийлгэх шаардлагагүй болж байгаа бөгөөд цаашид цахим апостиль гэрчилгээ олгох лавлагаа, тодорхойлолтын тоог үе шаттайгаар нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.

Цахим олгогдсон апостиль гэрчилгээ болон түүний хавсралт лавлагаа, тодорхойлолтыг “https://e-mongolia.mn/check” холбоос болон гэрчилгээн дээрх QR кодыг уншуулан үнэн зөв эсэхийг шалгах боломжтой.

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.