Иргэдэд ээлгүй Улаанбаатар
Монгол улсын талаас илүү хувь нь нийслэл Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч байна. Тэр хэрээр барилга орон сууцны тоо жил ирэх тусам нэмэгдэж, явган хүн алхах зам талбай хороогдсоор бас хомсдсоор байна.
Жил бүр зам засварын ажлыг нийслэлийн 9 дүүрэгт хийдэг хэдий ч, иргэдэд ээлгүй эвдрэл ихтэй, явганаар зорчих боломжгүй хэвээр байна. Үүний зэрэгцээ суррон, скүүтэрийн зориулалтын замгүйгээс үүдэж, явган зорчигчид дайруулах, гэмтэж бэртэх тохиолдол буурахгүй байна.
Шинэ хичээлийн жил эхэлсэн ч, зам засварын ажил харамсалтай нь дууссангүй, Нийслэл хотын хэд хэдэн газарт үндсэндээ бөмбөг хаясан уу? гэлтэй дүр зураг харагдаж, энэ замаар хүүхэд хөгшид зорчсоор буй
Нийслэл хотын иргэд бид үндсэн хуульд заасан шиг эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ огт эдэлж чадахгүй байгаагийн тодоос тод жишээ бол явган хүний зам.
Уг нь дэлхий нийтэд явган хүний замын стандарт багадаа 1.5м өргөн байх ёстой гэж заасан хэдий ч, стандартгүй замаар дугуй,суррон, скүүтэр зэрэгцэн явах болсноор иргэдийн аюулгүй зорчих боломж багасаар байгааг анхаарах цаг болсон байна.

Хуваалцах:
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!


