
Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг хоёр хувийн татварыг хүчингүй болгох өргөдөлд 100 мянган иргэн гарын үсэг зураад байна
Хуульч О.Батхүү өнгөрсөн сарын 15-ны өдөр нийтийн өргөдлийн "d-parliament" системд үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг хоёр хувийн татварыг хүчингүй болгох өргөдөл санаачилсан. Тэгвэл тус өргөдөлд 100 мянган иргэн гарын үсэг зурж, УИХ-аар хэлэлцэх боломжтой болоод байна. Тэрээр өөрийн цахим хаягаар дамжуулан иргэдийг санал асуулгад идэвхтэй оролцохыг уриалж байлаа. Мөн өөрийн цахим хаягаар дамжуулан:

" Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг хоёр хувийн татварыг хүчингүй болгох өргөдөлд 100 мянган иргэн гарын үсэг зураад байна. Одоо уг саналыг Улсын Их Хурлын Тамгын газар ажлын 3 хоногт багтаан Улсын Их Хурлын даргад хүргүүлнэ. Улмаар УИХ-ын намрын ээлжит чуулганаар энэхүү асуудлыг холбогдох ажлын хэсэг байгуулж хэлэлцэх юм" хэмээн бичиж олон нийттэй сэтгэгдлээ хуваалцаж байна.

Хуваалцах:
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!


