Монгол улсын засгийн газар болон "Газпром" НХН-тай хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа

Монгол улсын засгийн газар болон "Газпром" НХН-тай хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа

Төрөл
Улс төр
Нийтлэгдсэн
2025-09-05
Нийтлэлийг
Cherrynews
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Владивосток хотноо зохион байгуулагдаж буй Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
•Уулзалтын үеэр “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер БНХАУ-ын Бээжин хотноо болсон Орос, Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын ээлжит уулзалтын үеэр ОХУ-аас Монгол Улсын газар нутгаар дамжуулан БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолойн төслийг хэрэгжүүлэхэд гурван тал тохиролцоонд хүрснийг тодотголоо.
•Ерөнхий сайд Г.Занданшатар энэхүү гурван улсын хооронд хийгдэх томоохон бүтээн байгуулалт болох байгалийн хийг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан тээвэрлэх төслийг хэрэгжүүлэхээр талууд нэгэнт зарчмын тохиролцоонд хүрсэн учраас Монгол Улсын Засгийн газар энэхүү мега төслийг хэрэгжүүлэхэд бүхий л талын дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийллээ.
•Энэ хүрээнд Улаанбаатар хотыг хийжүүлэх төсөлд Монгол Улсын Засгийн газар болон “Газпром” НХН хоорондын хамтран ажиллах тухай санамж бичигт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Шадар сайд С.Амарсайхан “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн орлогч дарга бөгөөд Удирдах газрын дарга В.А.Маркелов нар гарын үсэг зурлаа.
•Энэхүү байгалийн хийн хоолойн төсөл нь Монгол Улсыг Евразийн эрчим хүчний геополитикийн шинэ зангилаа болгон өргөжүүлэхээс гадна, олон тулгуурт гадаад бодлогыг бэхжүүлж, бүс нутгийн стратегийн тэнцвэрт онцгой байр суурь эзлэх боломжийг бүрдүүлж байгаа юм. Төслийн үр дүнд Оросын нийлүүлэлт, Хятадын хэрэглээг холбосон Евразийн стратегийн гүүр болон ажиллах, манай улсад тогтвортой орлого бий болгох, дэд бүтцийн хөгжил, технологийн нэвтрэлтийг түргэтгэх, эдийн засгийн төрөлжилтийг өргөжүүлэх зэрэг өргөн боломжийг нээж өгнө. Ингэснээр Монгол Улс зөвхөн дамжин өнгөрүүлэгч бус, бүс нутгийн интеграцийн идэвхтэй оролцогч болж төлөвшиж, Евразийн эрчим хүчний газрын зурагт шинэ байр суурьтайгаар тодрон гарч ирэх юм. Энэ нь Монгол Улсын гадаад бодлогын тэнцвэрт байдал, олон улсын геополитикт оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх чухал алхам болох юм.
Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.