
Европын холбоо гелен хумсны будгийг Есдүгээр сараас эхлэн хориглох шийдвэр гаргалаа
Европын Холбоо албан ёсоор гелен хумсны будагт өргөн хэрэглэгддэг найрлагын нэг болох триметилбензоил дифенилфосфин буюу TPO-г аюултай хэмээн үзэж, хориглолоо. Судалгаагаар энэ бодис нь хорт хавдар үүсгэх, нөхөн үржихүйн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй гэж мэргэжилтнүүд анхааруулжээ. Харин АНУ-ын хувьд гелен хумсны будагт хараахан зохицуулалт хийж эхлээгүй байгаа юм.
Ийнхүү есдүгээр сарын 1-нээс эхлэн Европын Холбооны нутаг дэвсгэрт TPO агуулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, худалдах, салонд хэрэглэхийг бүрэн хориглосон байна. Ингэснээр олон төрлийн гелен будаг дэлгүүрийн лангуун дээрээс болон салоноос татагдан, устгагдах ба улмаар зарим брэндүүд зөвшөөрөгдсөн найрлага руу шилжих шаардлагатай болжээ.


Хуваалцах:
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!


