Өмнөд Жолла муж 2050 он хүртэл 500 сая мод тарих төслийг эхлүүлжээ

Өмнөд Жолла муж 2050 он хүртэл 500 сая мод тарих төслийг эхлүүлжээ

Төрөл
Эдийн засаг
Нийтлэгдсэн
2025-09-06
Нийтлэлийг
Cherrynews

2025 оны 09 дүгээр сарын 06,07-ны өдрүүдэд "Солонгосын соёлын өдрүүд" Сүхбаатарын талбайд болно. Жил бүрийн Есдүгээр сард уламжлал болон зохион байгуулагддаг " Солонгосын соёлын өдрүүд" арга хэмжээнд оролцохоор БНСУ-ын Өмнөд Жолла мужийн засаг дарга Ким Ён Руг Монгол улсад ирсэн байна. 

Та анх удаа Монгол Улсад зочилж байна. Монголын тухай анхны сэтгэгдэл болон айлчлалын зорилго юу вэ?

-Монгол улс бол ахан дүүсийн улс буюу үндэс угсаа, соёл, оюун санааны холбоо хамаарал бүхий онцгой улс орон. Өргөн уудам ногоон тал нутаг, байгалийн үзэсгэлэнт дүр зураг нь төсөөлж байснаас илүү сайхан.Өнөөдөр Улаанбаатар хотод Солонгосын брэндүүдийг хялбархан олж харах боломжтой нь Солонгосын соёлд сонирхол ихтэй гэдгийг мэдрүүлж байна. Мөн хаа ч явсан найрсгаар угтаж байсан нь Монголчуудын халуун дулаан сэтгэлийг мэдрүүллээ.Энэ жил бол “Монгол-Солонгос”-ын дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож буй онцгой жил бөгөөд энэ удаа Монгол Улс болон Өмнөд Жолла муж хоорондын хамтын ажиллагааны эхлэлийг тавих зорилгоор 3 шөнө, 4 өдрийн айлчлал хийж байна.Айлчлалын эхний өдөр, хамтын ажиллагааны эхлэлийг илэрхийлж Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт 1,000 мод тарьсан.Үүнээс гадна, Улаанбаатар хоттой хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулах, “Солонгосын соёлын өдрүүд” арга хэмжээнд оролцож Өмнөд Жолла мужийн аялал жуулчлал болон аж ахуй нэгжүүдийг сурталчлах зэрэг хөтөлбөрүүд багтсан.Энэ удаагийн айлчлалаар дамжуулан Улаанбаатар хот болон Өмнөд Жолла муж, цаашлаад Монгол ба Солонгосын хамтын хөгжил цэцэглэлтийн суурь тавигдана гэж найдаж байна.

Анхны айлчлал, анхны арга хэмжээгээр мод тарих ёслол зохион байгуулсан нь ямар ач холбогдолтой вэ?

-Монгол Улс болон Өмнөд Жолла муж аль аль нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, нүүрстөрөгчийн саармагжуулалтыг хэрэгжүүлэхэд багагүй хүчин чармайлт гаргаж байгаа, Монгол Улс “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн” зэрэг ойжуулалт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг төрийн хэмжээнд өрнүүлж байгаа гэж ойлгож байна. Тэгвэл Өмнөд Жолла муж 2050 он хүртэл “500 сая мод тарих төсөл”-ийг хэрэгжүүлж, ойн баялгийн менежмент, ногоон өсөлтөд хүчин чармайлт гаргаж байна. Мод тарих ёслол нь энгийн харилцааны арга хэмжээ гэхээс илүүтэйгээр байгаль орчин, амь амьдрал, ирээдүйг хамтдаа бүтээж буй түншлэлийн харилцаа гэдгийг харуулж байгаа хэрэг юм.Мод үндэслэн ургахын адил хоёр бүс нутгийн найрамдал, хамтын ажиллагаа улам бүр гүнзгийрэн хөгжинө гэдэгт итгэж байна.

Улаанбаатар хоттой найрамдалт хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулсан нь ямар ач холбогдолтой вэ?

-Найрамдалт хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулах нь хоёр хотын хувьд харилцааны үүд хаалгыг нээж, илүү том ирээдүй рүү хамтдаа урагшлах амлалтын эхлэл болж байна.Хоёр бүс нутгийн хамтран ажиллах боломжтой салбарууд маш олон гэж бодож байна. Нутгийн иргэдэд бодитой ашиг тусаа өгөх хэрэгцээтэй солилцооны замыг нээх болно. Аялал жуулчлалын салбарт хамгийн их бүтээмж бий болж үр өгөөжтэй байна гэж итгэж байна. Монголд харах боломжгүй Өмнөд Жолла мужийн далайн эрэг, далайн түрлэг, үзэсгэлэнт арлууд зэрэг байгалийн нөөцийг ашиглан өвөрмөц аялал жуулчлалын бүтээгдэхүүнээр жуулчдыг татах төлөвлөгөөтэй. Цаашлаад Байгаль орчин, эрчим хүчний салбарт уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх нийтлэг зорилт байгаа тул, хамтын ажиллагааг бэхжүүлэхээр зорьж байна. Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний арвин их нөөцтэй. Өмнөд Жолла муж тус салбарын үйлдвэрлэлийг стратегийн салбар болгон хөгжүүлж байна. Цэвэр эрчим хүчний хамтарсан судалгаа, үйлдвэрлэлийн хамтын ажиллагаанд шинэ боломжуудыг эрэлхийлнэ.Үүнээс гадна хөдөө аж ахуй, худалдаа, боловсрол зэрэг олон салбарт хамтын ажиллагааны платформыг байгуулж, зөвхөн байгууллага хоорондын хамтын ажиллагаагаар зогсохгүй. Жишээ нь сурагч солилцоо, компани хоорондын хамтын ажиллагаа, соёлын солилцоо зэрэг олон талт хамтын ажиллагааг бодит ажил хэрэг болгохын төлөө хичээж ажиллана.

Энэ удаагийн "Солонгосын соёлын өдрүүд" арга хэмжээнд оролцсоноор ямар үр дүнг хүлээж байна вэ?

-“Солонгосын соёлын өдрүүд” арга хэмжээ бол Монгол-Солонгосын соёл солилцооны томоохон арга хэмжээ бөгөөд Солонгос Улсаас орон нутгаа төлөөлж оролцож байгаадаа баяртай байна.Энэ удаагийн арга хэмжээ нь Өмнөд Жолла мужийн соёл урлаг болон шилдэг компаниудыг сурталчлах чухал боломж юм.Соёлын салбарт “Өмнөд Жолла мужийн хоол болон урлагийн сайхан”-ыг мэдрэх олон төрлийн хөтөлбөрийг бэлдсэн.

·       Байгалийн будаг ашигласан урлан, дэвүүр хийх

·       үндэсний хөгжим

·        “Нанта” тоглолт

·       Өмнөд Жолла мужийн үндэсний дуу бүжиг

Зэрэг гурван хамтлагийн найман удаагийн тоглолт, Нажү хотын байгалийн будгийн торгоны соёлын сан зэрэг гурван байгууллагын соёлын асар ажиллана.Үүний зэрэгцээ Экспорт, худалдааны салбар нь Монголын худалдан авагчдад Өмнөд Жолла мужийн ирээдүйтэй жижиг, дунд бизнесүүдийг сурталчлан Монголын зах зээлд нэвтрүүлнэ. Уламжлалт ундаа, хөдөө аж ахуй болон далайн гаралтай бүтээгдэхүүн зэрэг орон нутгийн 15 компанийн бүтээгдэхүүнийг сурталчлах, амталгааны асар гарсан байна. Өмнөд Жолла мужийн бэлтгэсэн хөтөлбөрөөр дамжуулан хоёр талын харилцааг шинэ түвшинд хүргэж, эв найрамдлыг бататгах суурь болно гэж найдаж байна.

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.