
Өмнөд Солонгосын 300 иргэн АНУ-ын цагаачлалын байгууллагад саатуулагджээ
Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2025-09-07
Нийтлэлийг
Cherrynews
Ерөнхийлөгч И Жэ Мён: АНУ-д 300 гаруй солонгос иргэнийг саатуулсантай холбоотойгоор “бүх хүчээр” хариу арга хэмжээ авч, асуудлыг хурдан шийдвэрлэхийг тушаажээ

АНУ-ын цагаачлалын байгууллагаас Баасан гарагт мэдэгдэл хийхдээ нийт 475 хүнийг баривчилсаны дотор 300 орчим нь Өмнөд Солонгосын иргэд байгаа гэж мэдэгдэв. Энэ нь Солонгосын иргэдийг АНУ-ын цагаачлалын байгууллага ийм олноор нь саатуулсан анхны тохиолдол болж байна.Цагаачлалын байгууллагын мэдэгдлийн дараагаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп: “Саатуулагдсан хүмүүс бол хууль бус цагаачид, албаныхан ажлаа хийсэн” гэж тайлбарлав.Энэ ажиллагааг Пүрэв гарагт Жоржиа мужийн Брайан Каунти дахь батарейны үйлдвэр барьж буй HL-GA Battery Company-ийн талбай дээр хийсэн байна. Харин БНСУ-ын ерөнхийлөгч энэ асуудал тодорхой болмогц манай иргэдийн эрх ашиг, мөн АНУ-д хөрөнгө оруулж буй солонгос компаниудын эдийн засгийн үйл ажиллагаа АНУ-ын хууль сахиулах ажиллагааны явцад шударга бусаар хохирч болохгүй гэдгийг онцолсон байна.Үүний зэрэгцээ “АНУ дахь Солонгосын Элчин сайдын яам болон Атланта дахь Ерөнхий консулын газрыг төв болгож, яаралтай бүх хүчээ дайчлах” үүрэг өгсөн байна.


Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!


