Японы Ерөнхий сайд Ишиба Шигэрү ажлаа өгөхөө мэдэгдлээ

Японы Ерөнхий сайд Ишиба Шигэрү ажлаа өгөхөө мэдэгдлээ

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2025-09-08
Нийтлэлийг
Cherrynews

Япон улсын Ерөнхий сайд Ишиба Шигэрү үүрэгт ажлаасаа огцрохоор шийдсэн гэдгээ өчигдөр буюу 2025.09.07 ны ням гарагт мэдэгдлээ. Тэрээр өнгөрсөн жилийн аравдугаар сарын 1-ний өдрөөс Япон улсын Ерөнхий сайдын үүргийг гүйцэтгэж эхэлсэн юм. 

Ерөнхий сайд огцрох болсноо мэдэгдсэн тул эрх баригч Либерал Ардчилсан нам дараагийн Ерөнхий сайдыг нэн даруй сонгох шаардлагатай болж байна. Тус нам өнөөдрөөс дараагийн удирдагчийг сонгох сонгуулийг эхлүүлэхээр болсон гэж хэвлэлүүд мэдээлжээ.Ишиба Шигэрү Либерал Ардчилсан намыг даргалж өнгөрсөн жил Ерөнхий сайдаар сонгогдсоноос хойш хэд хэдэн томоохон алдаа гаргасан гэж намын удирдлагууд үзсэн. Тэрээр өнгөрсөн жилийн аравдугаар сард болсон парламентын сонгуульд намын хүсэн хүлээж байсан үр дүнг авч ирж чадаагүй. Тус сонгуульд Либерал Ардчилсан нам Парламентын доод танхимд 2009 оноос хойш анх удаа үнэмлэхүй олонхийн суудлаа алдсан. Тус сонгуульд өрсөлдсөн аль ч нам 200-аас илүү суудал авч чадаагүй. Эрх баригч нам Komeito намтай эвсээд 191 суудал авсан нь Либерал Ардчилсан намын түүхэн дэх хоёр дахь удаагийн хамгийн бага санал авсан тохиолдол болсон. Либерал Ардчилсан нам сүүлийн 70 орчим жил төрийн эрх барьж байна.

Түүнчлэн энэ жилийн долоодугаар сард парламентын дээд танхимын сонгуульд эрх баригч нам мөн олонхийн суудлаа алдсан. Хоёр ч сонгуульд амжилтгүй оролцсоны дараа намын удирдах зөвлөлөөс Ерөнхий сайдыг солих шахалт дарамтыг үзүүлж эхэлсэн. Нам дотор түүнийг үргэлжлүүлэн Ерөнхий сайдаар ажиллуулах эсэхийг шийдэх дотоод санал хураалт явуулах гэж байсан юм. Үүнээс урьтаж Шигэрү ажлаа өгөхөө ийнхүү мэдэгдлээ.

 

 

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.