
“Монголын бие бялдар, спортын шинжлэх ухааны институт” байгуулагдлаа
Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2025-09-12
Нийтлэлийг
Cherrynews
Дэлхийн жишигт нийцсэн судалгаа-туршилт, лабораторийн дүн шинжилгээ, олон улсын хамтын ажиллагаа, шинжлэх ухаанд суурилсан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, тамирчид, дасгалжуулагчид, спорт сонирхогчдод инновацлаг шийдэл, зөвлөгөө, сургалт үзүүлэх Монголын спортын хөгжилд бодитой хувь нэмэр оруулах зорилготой “Монголын бие бялдар, спортын шинжлэх ухааны институт” албан ёсоор байгуулагдлаа.
Энэхүү институтийг үүсгэн байгуулагчид болох спортын гэмтлийн эмч Э.Түвшинбаяр, спортын сэтгэл зүйч Б.Золзаяа, спортын хоол зүйч С.Мөнхтуул нар Монголын спортын хөгжлийг шинжлэх ухаанд суурилсан арга зүй, технологиор хангаж тамирчдын гүйцэтгэлийг сайжруулах тухай тайлбарлан хүргэлээ.


Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!


