Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй "Women Basketball League Asia(WBLA)" тэмцээнд Монгол Улсын эмэгтэй баг тоглож байна. Тус тэмцээний эхний тоглолт өнөөдөр БНХАУ-д боллоо. Монголын “Улаанбаатар Амазонс” баг Хятадын “WСВА” лигийн 2025 оны аварга “Guangdong” багтай эхний тоглолтоо хийлээ. Энэ тоглолт 90:74 онооны харьцаагаар талбайн эздийн ялалтаар өндөрлөлөө.
“Улаанбаатар Амазонс” баг хоёр дахь тоглолтоо арваннэгдүгээр сарын 24-д Тайваний “Cathay Life” багтай хийнэ.





