
Монгол улсад 50 гаруй сортын усан үзэм тарьж байна

-Юуны өмнө өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Гантөмөр гэдэг. Би биологич, ургамал судлаач мэргэжилтэй.МУИС-ийг 2013 онд ургамал судлаач мэргэжлээр төгссөн.
-Одоогоор ямар жимс тарьж байна?
-Чимэглэлийн жимс жимсгэнэ тал руугаа илүү голчилдог. Чиглэж буй тал бол алим, усан үзэм, жүрж энэ гурав дээр илүү төвлөрч шинэ сорт гаргаж авахаар ажиллаж байна.Хүүхэд байхаасаа л энэ ажлыг сонирхож хийж ирсэн.Эхэн үедээ идсэн болгоноо тариад ургуулчихъя гэж байсан бол сүүлийн үед манайд илүү тохирох шинэ сорт гаргаж авахаар ажиллаж байна.

-Монголд усан үзэм тарьж, ургуулж буй анхны тохиолдол уу?
-Манай улсад усан үзэм тарьж эхэлсэн түүх бол 1970-аад оны эхэн үе. Тухайн үед хамгийн дулаахан гэх Баянхонгор аймгийн Эхийн гол гэх газарт усан үзэм тарьж туршиж байсан. Амжилттай багц хүртэл авч байсан. Тэрнээс өмнө гэвэл 1942 онд Чойбалсан даргад гадны удирдагч хэдэн мянган суулгац өгч, тэрийг нь тарьж туршиж байсан байгаа юм. Түүхийн хувьд бол одоогоос бараг 100 орчим жилийн өмнө сонирхож туршиж эхэлж байсан. Ер нь бол ирээдүйд Говь тал руугаа илүү их хэмжээтэйгээр усан үзэм тарих, Учир нь энд хүлэмжид тарихын оронд тэнд гадаа тарих юм бол хамаагүй боломж байна гэж харж байна
-Хүлэмжид усан үзэм тарьсан байна. Боолтоор хамгаалсан харагдах юм? Энэ ямар учиртай вэ?
-Шувуунаас хамгаалж байна. Мөн тоос хүртээсэн ургамлуудаа бусдаас жаахан ялгаж тэмдэглэж байгаа юм. Дэвтрийн цаасаар хүртэл тэмдэг тавьсан байна. Уг нь бол боох ёстой юм.

-Говь тал руу усан үзэм таривал боломж байна гэлээ? Өмнөговь аймагт усан үзэм тарьж ургуулсан харагдсан?
-Өмнөговь аймагт тарьсан усан үзэм -37 градуст тэсвэртэй.Хангай газраас говийн газар чинь илүү зун урттай. Тийм болохоор илүү сайн ургаж байна.
-Төгссөнөөсөө хойш ургамал судаллаа,туршлага их хуримтлуулсан уу?
-Ерөнхийдөө алдаа болгон чинь туршлага болж байна. Одоогоор 50 гаруй сортын усан үзэм, жүрж, 80 гаруй сортын алим ургуулж байна.Сорт гэдгийг ярьж буй шалтгаан нь бид гаднаас ямар нэгэн суулгацыг авлаа гэж бодоход тэрийг нь дагаад өвчин ороод ирэх боломжтой.
АНУ-д гэхэд Флорида мужид жүржний “Мер” гэдэг нимгэний шинэ сорт БНХАУ-аас оруулж ирэхэд нэгхэн өдрийн дотор талбай нь бүхэлдээ хиарсан байгаа юм.Түүний шалтгаан “Третиза” гэх вирус байгаа юм
-Хэтийн зорилгоо юу гэж харж байна?
-Ямар нэгэн гадны нөхцөлгүйгээр бид өөрсдөө тодорхой хэмжээнд өөрсдийгөө аргалдаг, жимсээ гаднаас авдаггүй байхад л миний хэтийн зорилго оршиж байна. Тэр зорилгын нэг жижигхэн шат,үзүүр нь миний хийж байгаа ажил байвал болж байна.




Хуваалцах:
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!


