
Б.Энхбаяр: Би ХЗДХ-ийн сайдаар томилогдсоноос Өнөөдрийг хүртэл Д.Амарбаясгалан гэдэг хүнтэй уулзаагүй, утсаар ч яриагүй
МАН-ын бага хурал болоод, цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө

Асуулт: Намын бага хурлын үр дүнг ямар болоосой гэсэн хүлээлттэй байна? Хоёр нэр дэвшигчийн тухайд хэнийг нь дэмжиж байна? Бага хурлын гишүүний хувьд байр сууриа илэрхийлээч?
-Ард түмний хүсэн хүлээж байгаа шийдвэр гарна гэж итгэж байна.Манай намын XXX-дугаар их хурлаар авлигатай тэмцэнэ гэсэн.Манай намын дарга Л.Оюун-Эрдэнэ бол намын даргаар сонгогдсон XXX-дугаар их хурал дээрээ хоёр амлалт авсан.Нэгдүгээрт авлигачидтай эвлэрэхгүй гэсэн,манай намын дүрэмд өөрчлөлт орсон.Авлигын янз бүрийн хэрэгт холбогдсон бол намаас гарсанд тооцно гэсэн дүрмийн өөрчлөлт хийгдсэн.Холбогдсон гэдэг нь шүүхийн шийдвэр ч хэлээгүй, яг энэ шийдвэрийн дагуу намын хяналтын хороо өнгөрсөн хугацаанд хорь гаруй хүмүүсийг намаас гарсанд тооцож байсан.
Үүнд улсын их хурлын гишүүд ч байсан, одоо энэ Н.Номтойбаяраас эхлээд Д.Хаянхярваа өөр хэн хэн ч билээ, баахан хүнийг гарсанд тооцож байсан.Зарим нь шүүхээр ороогүй гэм буруугүй болоод цагаадаад явж байна.Намын дүрэм бол алагчлахгүй үйлчлэх ёстой гэж би ойлгож байна.Нам бол аль нэг даргын өмч биш.Тэр тусмаа Монгол ардын нам өнгөрсөн 100 жилийн түүхэндээ манай намын үе үеийн удирдагчид ямагт улсын эрх ашгийг эрхэмлэж баримталдаг байсан.
Үүнийхээ төлөө манай намын олон дарга нар амиа зольж байсан.Анхны даргаасаа эхлээд Маршлуудаасаа эхлээд улсын эрх ашгийн төлөө өөрийн биеийг үл хайхран, улс эх орныхоо төлөө тэмцэж байсан.Тэгэхээр намын эрх ашгийн дээр Монгол улсын тусгаар тогтнол, Монгол улсын эрх ашиг гэж байна.Монголын 3,5 сая иргэний эрх ашиг гэж байна. Энэ түүхэн хариуцлагаа үргэлжлүүлнэ гэдэгт би итгэлтэй байна
Асуулт: Өнгөрсөн өдрүүдэд таныг шүүхэд өгч болохгүй байдлаар хуульч хүнийхээ залийг хэрэглэж гүтгэж улстөржүүлж байна гэж УИХ-ын дарга хэлсэн шүү дээ.Та үүнд ямар байр суурьтай байна вэ?
-Ямар ч баримт яриагүй. Өөрийнх нь хэвлэлийн хурал дээр яригдсан бүх асуудал баримтаар үгүйсгэгдэж байгаа. Жишээлбэл н.Батбаатар гэх хүнтэй энэ байранд түрээсэлдэг юм байна лээ гэж ярьсан. Гэтэл баримтаар болбол Д.Амарбаясгалангийн ахын хүүхэд өөрийнх нь зөвлөх Эрдэнэжаргал, Батбаатарын ээж нар хамтарсан компанитай. Бизнесийн хамтрагчид байна Тухайлбал,Чулуунзагдтай ганцхан ТББ хамтарч эзэмшдэг хүмүүс биш. Нэг аймаг, Нэг сумын төгсөгчид. Чулуунзагдтай Амарбаясгалан холбоотой, холбоогүй асуудлыг сэтгүүлчид та бүхэн өөрсдөө хамгийн сайн мэдэж байгаа. Би ярилцлагынхаа үеэр энэ хүнээр дамжуулж олон зуун сая тэрбумын захиалгатай, өрсөлдөгч нараа намнадаг асуудлын талаар МАН-ын дарга Ерөнхий сайдад нотлох баримттайгаар танилцуулж байсан тухайгаа ярьсан.
Асуулт: МСЖ андуурч бичсэн гэх залуу энэ хуралд оролцож байгаа юу?
-Тэр залуу манай намын гишүүн биш.Тэр манай намын Чингэлтэй дүүргийн улстөрийн ажилтан байсан, Чингэлтэй дүүргийн хорооны засаг дарга байсан залуу.Тэр залууг би яаралтай гэрчийн хамгаалалтад авах тухай ярьсан.Энийг хуулийн байгууллагаас асуугаарай.Өөрөөр хэлбэл шалгагдаж буй хэргийн нотлох баримтыг цуглуулах үйл ажиллагаа мөрдөн шалгах ажиллагааны нууцад хамаардаг.Миний хувьд...
Энэ асуудлаар ирэх долоо хоногийн Даваа гарагт хуулийн байгууллагад өөрөө очиж, гэрчийн мэдүүлэг өгнө. Өөрт байгаа нотлох баримтуудыг, эх сурвалжуудыг нотлох баримттай нь өгнө.Тухайлбал би нэг португал олдохгүй байгаа талаар ярьсан. Байхгүй устгачихсан гэж ярьж байсан.Энэ асуудлыг би бүтэн нэг цагийн турш сонсгол дээр асууж байсан.Энэ португал хаана байна? Бат-Эрдэнэ сайдаас би асуусан, нарийн бичгийн дарга Алтанзулаас асуусан орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга, Би эрчим хүчний сайд Чойжилсүрэнгээс асуусан... энэ материалыг бүх сайд нараас асуугаад байхгүй байна гэдэг зүйл ярьж байсан. Гэхдээ би энэ материалыг байгаа гэж хэлж байсан.Би энэ материалыг хуулийн байгууллагад өгнө.Энэ материал надад байна. Тэр хүмүүс устгасан гэж бодсон.Харамсалтай нь шударга, үнэнч хүн тэр материалыг хадгалж байснаа надад өгсөн.
Асуулт: “Админерал" ХХК-тай холбоотой асуудалд сэтгүүлч нар нотлох баримтгүйн улмаас ялагдсан шүү дээ. Тухайлбал Будрагчаа, Болортуяа гээд... Яагаад танд материал байхад та сэтгүүлч нарт өгдөггүйн вэ?
-Улсын их хурлын хянан шалгах түр хороонд яригдсан 4000 хуудас нотлох баримтыг миний бие хууль хяналтын байгууллага, тухайн үед Монгол Улсын Ерөнхий прокурор, АТГ-ын дарга,ЦЕГ-ын даргад хүргүүлсэн.Албан бичиг нь миний сошиал хуудсанд одоо ч байгаа.
Асуулт: УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хэвлэлийн хурлын үеэрээ сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг цагдан хоригдох болсон асуудлыг хөндсөн. Та үүнд хариулт өгөхгүй юу?
- Манай УИХ-ын дарга их ноцтой мэдэгдэл хийсэн.МАШ НОЦТОЙ. Өөрөөр хэлбэл Сэтгүүлч ӨНӨРЦЭЦЭГИЙГ баригдсан асуудлаар Монгол улсын ерөнхий сайд,Монгол улсын ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, Миний бие хууль зүй дотоод хэргийн сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга гэсэн таван хүн уулзаад ХОРИХ УУ? БОЛИХ УУ? гэж ярьсан тухай ЯРЬСАН.
Тэгээд... Д.АМАРБАЯСГАЛАН ДАРГА хорьж болохгүй гээд, хорих юм бол Л.ОЮУН-ЭРДЭНЭ дарга АЖЛАА ӨГНӨ гэж ярьсан гэж ЯРЬЖ БАЙНА. Хэрвээ тэнд би тийм зүйл ярьсан бол МУ-ын ерөнхий сайд Оюун-Эрдэнэ хууль зүйн сайдаа үтэр түргэн хөөж явуулах хэрэгтэй шүү дээ.Тэр эрх нь өөрт нь байсан биз дээ? Тэр ЗГХЭГ-ын дарга Хүүшээ чи чинь гэмт хэрэг яриад байна.Чи одоо зайл гээд хэлэхгүй яасан юм? Юу яриад байгаа юм? Тэр байтугай би твиттер хуудсан дээрээ маш тодорхой тайлбар өгсөн.
Би ХЗДХ-ийн сайдаар томилогдсоноос өнөөдрийг хүртэл Д.Амарбаясгалан гэдэг хүнтэй уулзаагүй, утсаар яриагүй.
Асуулт: УИХ-ын дарга ХБХ хийхдээ анхан шатны шүүхээр “Админерал” ХХК-тай холбоо хамааралгүй нь тогтоогдчихсон. Гэтэл үе үе улстөржүүлж, намайг намын нарийн бичгийн дарга хийж байх үеэс л албан тушаалыг маань авах зорилготойгоор ийм зүйл яриад байна гэсэн? Та үнэхээр тэгсэн юм уу?
-Надад одоо шүүхийн шийдвэр байгаа гэж ярьсан.Би шүүхийн шийдвэрийг нь уншиж үзсэн.Юу гэсэн утгатай гомдол шүүхэд гаргасан байна вэ? Гэхээр “Би Админерал компанид хувьцаа эзэмшдэг юм уу?” гэж асуусан байна билээ. “Админерал” ХХК-д Д.Амарбаясгалан гэх нэр байхгүй шүү дээ.Хувьцаа эзэмшдэг. Би Ц.Чулуунзагдын ах Ц.Ламжав хувьцаа эзэмшдэг гэж яриад байгаа биз дээ. Хэн “Админерал” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Амарбаясгалан гэж ярьсан юм. Хамаарал бүхий энэ хүмүүс чинь ийм холбоотой байна, энэ хүмүүстэй та бизнесийн эрх ашиг,бусад байдлуудаар хамааралтай нь нотлогдож байна.Сонсгол дээр ирээд ярих нь яасан юм.

Асуулт: Сонсгол дээр УИХ-ын даргын эгч нь холбоо хамааралтай гэх асуудал хөндөгдөж байсан. Ер нь холбоо хамаарлыг яаж тогтоодог юм вэ?
-Тухайн үед нь би хэлж байсан. Нийтдээ 20 мянга гаруй хүний хамаарал бүхий гурван сая бүртгэлийн мэдээллийг улсын бүртгэлийн байгууллаас лавлагаагаар авсан.Зарим хүмүүс гайхаж байсан. Тэр байтугай манай хуулийнхан энэ Б.Энхбаяр чинь тагнуулын хамгийн орчин үеийн программ хангамж ашиглаад энэ хамаарлуудыг илрүүлээд байна гэж байсан.Энэ хамаарлуудыг хоёр чиглэлээр тогтоож байсан.Нэгдүгээрт шударга иргэдийн мэдээллээр,Хоёрдугаарт хэдий богино хугацаанд байсан ч гэсэн маш хариуцлагатай, шударга албан хаагчид, хянан шалгагч шинжээч нар энэ зүйлийг тогтоож, нотолж байсан.Тэр хүмүүсийн надад хэлж байсан үг байгаа.
Би өглөө гарахдаа хүүгээ үнсээд гарлаа.Аав чинь хэдийгээр гэр бүл, хүүхдээ эрсдэлд оруулж байгаа ч гэсэн Монгол улсаа, хүүхдийнхээ ирээдүйг гэрэл гэгээтэй байлгах сайн үйлс хийж байгаа шүү гэж хэлээд гардаг байсан гэж надад хэлж байсан.Ийм олон шударга, өөрийнхөө амь нас, мэдлэг ур чадвар бүх зүйлээ золиосолсон хүмүүсийн олон сар хөдөлмөрийн үр дүнд энэ нотлох баримтууд гарч 3,5 сая иргэнд мэдээлэгдсэн. Энэ мэдээлэл сая мэдээлэгдээгүй шүү.Тухайн үед сонсголоор “Админерал” гэх компанитай холбоотой асуудал 4 цагийн туршид сонсголоор яригдсан.
Зөвхөн шинжээчийн дүгнэлт нь нэг цаг, хамаарал бүхий байдал нь бүтэн нэг цагийн туршид яригдаж байсан.Энийг саармагжуулах, гаргахгүй байх, дуугай болгох эсрэгээрээ энэ нотлох баримтуудыг ил гаргаж буй хүмүүс рүү дайрах, гутаах ажлуудыг олон сарын турш хийсэн.Олон жилийн турш хийсэн.Энийг маш их мөнгөөр хийсэн.Би Монгол улсын ЗГ-ын хаалттай хуралдаан дээр энэ асуудлыг ярьж байсан.Би өөрийн УИХ дахь бүлгийнхээ хурал дээр энэ цагаан байрнаас өөрийн УИХ-ын гишүүд, засгийн газрын гишүүдийн эсрэг гутаах гүтгэлгийг явуулдаг тухай би нотлох баримттай танилцуулж байсан.
Асуулт: Хасбаатар гэдэг хүний үхлийг мэдэж байсан Хууль зүйн сайдын хувьд яагаад нуун дарагдуулсан вэ? Гэх шүүмжлэл байна
-Хасбаатар гэдэг хүн 2025 оны гурван сард нас барсан.Би 2024 оны 7-дугаар сард ажлаа өгсөн.Тэгэхээр сонсгол явагдах үед энэ хүн амьд байсан.
-Асуулт:Сонсголын явцад яригдсан, цуглуулсан материалуудыг хуулийн байгууллагад өгсөн үү? Шалгах процесс яаж үргэлжилж байна
- Улс төрийн албан тушаалтан мөрдөн шалгах эрх бүхий байгууллагын ялгаа зааг гарч ирж байна.Өөрөөр хэлбэл би үндсэн хууль болон, улсын их хурлын хяналт шалгалтын хуульд заасны дагуу, УИХ-ын нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд цугларсан нотлох баримтын хүрээнд энэ сонсголыг хийж, нотлох баримтыг хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн.Үүнээс цааш миний бүрэн эрх, энэ хууль хяналтын байгууллагын мөрдөн шалгаж буй дотоод үйл ажиллагаанд оролцох, хяналт тавих боломж бололцоо байхгүй.Би зөвхөн улстөрчийн хувьд ард түмний төлөөлөгчийн хувьд мөн энэ хяналт шалгалтыг зохион байгуулсан, энэ нотлох баримтыг хүлээлгэж өгсөн хүний хувьд араас нь нэхэх,шаардах өөр эрх байгаагүй.Ийм боломж байгаагүй.

Хуваалцах:
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!


