
Аюул, ослын 76 дуудлага бүртгэгдэж, 14 иргэний амийг авран хамгаалжээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.09.22-28/ нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 44 суманд аюулт үзэгдэл, ослын 76 удаагийн дуудлага бүртгэгджээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалсан юм.
Нийт дуудлагын 57 нь гал түймэр, 15 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 2 нь ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, 2 нь газар хөдлөлт байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах:
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!


